8o
Улаанбаатар хот
mobile menu

CПОРТ ЗААЛ, БАССЕЙН, БҮЖГИЙН клубын үйл ажиллагаа нээгдэнэ

2020-05-01 09:16:37

Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа спорт заал, бассейн, бүжгийн клуб, сургалтын төвийн танхимын сургалтаас бусад сургалтын үйл ажиллагааг нээхээр боллоо.

Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, түүнд ажиллагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор, мөн Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлт, саналыг үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.

Мөн архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07:00-00:00 цаг болтол сунгасан бол шашин сүм хийдийн байгууллагууд зөвхөн дотоод үйл ажиллагаагаа эрхэлж болохыг захирамжид дурьдсан байна.

COVID19 буюу шинэ коронавирусын халдвараас нийслэлийн иргэд өртөхөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор нэгдүгээр сараас эхлэн Улсын онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн дунд хүмүүс олноороо цуглах олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоох, Нийслэлийн хэмжээнд бүх тѳрлийн баар, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газрууд, сургалтын төвүүдийн үйлчилгээг түр зогсоох шийдвэрийг 4 сарын 30-ны өдрийг хүртэл мөрдөн хэрэгжүүлэх А/436 тоот захирамжийг гаргасан.

Захирамжийн дуусгавар болсон тул Засаг дарга А/590 захирамж гаргажээ. Захирамжид өмнөх захирамжийг үйлчлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж байгаа юм.

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Жолооны эрх сэргээх сургалтанд цахимаар хамрагдаж суусан. Гэтэл эрх нь сэргэхгүй байна. Ядаж сургалтандаа суусан хүмүүсийн жолооны эрхийг сэргээгээч ээ. Яагаад энийг хаагаад байгаа юм бэ.    2020.05.
2020/05/01 202.9.47.31