8o
Улаанбаатар хот
mobile menu

Буудлын өрөөнд мансуурч байгаад баригджээ

2016-03-22 11:16:00

Чингэлтэй дүүргийн нэгэн зочиуд буудалд "мансуурсан хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.  Мэдээллийн дагуу шалгаж үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн 18 хороонд суух 34 настай эрэгтэй Б-гийн халааснаас гялгар ууттай хатаасан ургамал илэрчээ. Ургамлыг тестээр шалгахад сэтгэцэд нөлөөлөх олсны ургамал болох нь тогтоогдсон байна. Энэхүү хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл