8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨРИЙН БАНК МАЛЧДАД ОЛГОСОН ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛӨӨ ХӨНГӨЛЛӨӨ

2020-04-28 13:00:00

Цар тахлын нөлөөгөөр иргэд, аж ахуйн нэгжийн орлого буурч, малчид зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан олгосон зээлийн нөхцөлөө хөнгөлж эхэллээ.

Тухайлбал зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх, зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх, зээлийн хугацааг 12 хүртэл сараар сунгах, зээлийн үндсэн төлбөрийг 12 хүртэл сараар хойшлуулах, уян хатан байдлаар шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч, холбогдох чиглэлийг бүх салбар, нэгжүүддээ хүргүүлээд байна. 

Зээлийн гэрээнд өөрчлөлт хүсэлтийг 2020 оны 7 сарын 31 –ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авч, шийдвэрлэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл