8o
Улаанбаатар хот
mobile menu

Коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ

2020-05-01 11:18:53

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штабаас гаргасан шийдвэр, үүрэг чиглэлийг бүх шатны байгууллагад богино хугацаанд дамжуулах, коронавируст халдвараар өвчилсөн болон сэжигтэй, тусгаарлалтад байгаа, гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бий болгох зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагаанд коронавируст халдварын бүртгэл, удирдлагын системийг нэвтрүүллээ.

Тус системийг “Интерактив” ХХК-ийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж гүйцэтгэсэн бөгөөд системд бүх шатны Онцгой комиссын штаб холбогдож, сургалт дадлагыг цахимаар тогтмол зохион байгуулах боломжтой боллоо.

Мөн гэрээр ажиглалтад байгаа иргэдэд зөвлөгөө өгөх, эрүүл мэнд, биеийн байдлыг хянах зорилгоор гар утасны аппликэйшныг боловсруулан нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл