8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ: Вьетнамын дайны чинээ хүн коронагаас болж амиа алдлаа

2020-05-01 12:16:00

Америкт корона вирусын улмаас амиа алдсан иргэдийн тоо Вьетнамын дайнтай дүйцэхээр хэмжээнд очлоо. Одоогийн байдлаар тус улсын 1 сая гаруй хүн вирусын халдвар авч, 58 мянган иргэн амь насаа алдаад байгаа юм. Вьетнамын дайн 1964-1974 оныг хүртэл 9 жилийн хугацаанд үргэлжлэхдээ нийтдээ 58,220 цэрэг дайчид, оршин суугчид дайны хөлд үрэгдсэн юм. Энэхүү вирусаас болж амиа алдсан иргэдийн тоо Америкт их гарз хохирол учруулж байгааг өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн дайны тоон мэдээлэлтэй харьцуулан хэвлэлүүд бичиж байна.  Тодруулбал, корона вирусын халдвараар хорвоог орхисон өвчтөнүүдийн тоо аль хэдийнэ Солонгосын дайн (36,574), дэлхийн нэгдүгээр дайн (53,402), Ирак Афганистантай хийсэн дайн (7000) дайны үеэр тулалдааны талбарт амиа алдсан цэргүүдийн тоог ардаа орхиод байна. Дайны үед биш энх цагт Америкийн эгэл жирийн олон мянган иргэдээ алдсан нь Америкийн бодлого боловсруулагчид шуурхай арга хэмжээ авч ажиллаж чадаагүйнх нь алдаа гэж олон улсын хэвлэлд шүүмжилжээ.

Эх сурвалж nationalgeographic

С.Өрлөг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment