8o
Улаанбаатар хот
mobile menu

Говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ

2020-05-04 09:09:37

Өнөө шөнө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж хононо.

 2020 оны 5 дугаар сарын 2-ны 20:00 цагаа­с 5 дугаар сарын 3-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Өдөртөө бүх нутгаар бороо орохгүй.

Салхи: Их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө дулаарч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө дулаарч 18-20 градус дулаан байна.

2020 оны 5 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 4-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Тавдугаар сарын 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл