8o
Улаанбаатар хот
mobile menu

“УВС АЙМАГТ – ГЭРЭГЭ КИОСК” НЭВТЭРЛЭЭ

2020-05-02 15:00:00

Увс аймагт анх удаа “Гэрэгэ киоск”  төрийн цахим үйлчилгээ үзүүлдэг автомат машиныг оруулж ирлээ. Эхний ээлжинд Улсын бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд цаашид үйлчилгээг илүү нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү төлбөрийн машиныг  үйлчилгээний нэгдсэн төвд байруулсан бөгөөд өмнө нь энэхүү үйлчилгээг авахын тулд банк орж цаг хугацаа алддаг байсан бол хэдхэн секундын дотор үйлчилгээ авах боломжийг бүрдүүлжээ.

Иргэд та бүхэн Гэрэгэ киоск-оор дараах төрлийн үйлчилгээг авч, төлбөр тооцоо төлөх боломжтой юм. Үйлчилгээ бүрийн НӨАТ-ын баримтыг олгоно.

 Үүнд:  1. Улсын бүртгэлийн үйлчилгээ

2. Жолоочийн хариуцлагын даатгал 

3. Автотээврийн тэмдэгтийн хураамж

4. Авто машины татвар, торгууль

5. 1072 хувьцааны данс нээх

6. Орон нутгийн автобусны билет

7. Жибайл нэгж

8. Мобиком нэгж гэх мэт

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл