8o
Улаанбаатар хот
mobile menu

Махны өргөтгөсөн худалдаа 8-ныг дуустал үргэлжилнэ

2020-05-04 13:22:16

Махны өргөтгөсөн худалдаа нийслэлд энэ сарын 2-нд эхэлсэн бол 8-ныг дуустал үргэлжилнэ. НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд дээрх худалдааг хянаж шалган заавар зөвлөмж өглөө. Махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгах зорилготой уг худалдаагаар хонь, ямааны махыг гулуузаар, кг-ыг 6000-6500 төгрөгөөр худалдаж байгаа юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа "Хархорин хүрээ", "Тэнгэр плаза", Лавай", "Сансар" худалдааны төв, "Скай хайпермаркет" дэлгүүр зэрэг нийслэлийн 24 газар гарч байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл