8o
Улаанбаатар хот
mobile menu

УОК: 1088 сургалтын төвийн үйл ажиллагааг шат дараатай нээхээр шийдвэрлэжээ

2020-05-04 17:30:29

Улсын онцгой комиссын өнөөдрийн ээлжит хуралдаан  үргэлжилж  байна.  Хуралдаанаар  Засгийн газрын 139-р тогтоолд өөрчлөлт оруулах саналыг хэлэлцээд сургалтын 1088 төвийн үйл ажиллагааг шат дараатай нээх боломжтой хэмээн шийдвэрлэснийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Сургалтын төвүүдэд дараах шаардлагыг тавих юм байна. Үүнд:

  • Биеийн халуун үзэх
  • Амны хаалт зүүх
  • Аль болох цахим сургалт хийх
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах
  • Нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх
  • Анги танхимд спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулах
  • 2 цаг тутамд агаар сэлгэх
  • Ном, дэвтэр, бал, плаш зэрэг зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх
  • Сандал, ширээ, самбар, номын шүүгээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутамд цэвэрлэх
  • Анги танхимд хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй байх
  • Ээлж хооронд анги танхимд цэвэрлэгээ, агаар сэлгэлт хийх
  • Хүн хоорондын зай 1-1.5 метр байх
  • Анги танхимд хооллохгүй байх
  • Урьдчилан сэргийлэх санамж зөвлөмжийг ил тод байршуулах
  • Ариун цэврийн өрөөнд гарын саван байршуулах
  • Курс, дамжаа, сургалтын төвүүд тухайн мэргэжлийн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл