8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Монголын төрд хэрэггүй Ц.Нямдоржийг зайлуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ

2020-05-05 10:44:00

Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар УИХ-ын гишүүн асан, иргэн Н.Номтойбаяр оролцлоо. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш болон өөрийн холбогдсон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Түүний ярилцлагын хэсгээс “ОНЦЛОХ  ИШЛЭЛ”-ийг бэлтгэн хүргэж байна.

  1. 30 гэр бүлийн төлөөлөл гэхээр надад бахархалтай санагдаж байна.  Хийж бүтээсэн Монголыг бүтээсэн хэдхэн л компани байгаа.
  2. Өнөөдөр би Монголыг хөгжих боломжийг хойш татсан, улс төрд 30 жил ноёлсон хүмүүсийг ярина.
  3. Сэтгүүлчид миний ард зогсож байсан. Би хэлсэн. Надаас элдэв юм асууж намайг битгий зовоо.
  4. Энэ бол цэвэр хэлмэгдүүлэлт явж байна.  Улс төр явсан хойно  хууль яриад нэмэргүй гэдгийг эцсийн мөчид ойлгосон.
  5. Дорнодод  нэр дэвшихээр горилж буй хүмүүст би чинь том саад байхгүй юу.
  6. Миний сонголт, шийдэл бол УИХ-д бие дааж нэр дэвшинэ.
  7. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үнэмшилтэй юм шиг байж байгаад л намайг алсан шүү дээ.
  8. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн шалтгаан нь УИХ-ын гишүүнээсээ нэг мөр болиод гэм буруугаа нотлох тэмцлийг гудамжнаас эхлүүлье гэдэг хувь хүний шийдлээ дагасан.
  9. Намайг зүгээр байхад зүгээр байлгахгүй юм бол үзэхээс өөр аргагүй юм байна гэж бодсон.
  10. Үнэн юмаар намайг ялла. Хилс хэргээр намайг яллаж, шогло.
  11. Г.Батхүү агсаныг нас барсных нь дараа ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлийн хурал хийхдээ “МАН-ын залуу УИХ-ын гишүүнтэй хамгийн сүүлд таарсан нь тогтоогдлоо” гээд шууд л Н.Номтойбаяр гээд явчихсан.
  12. Би энэ хэрэгт шалгагдаагүй.Шалгах хумсын чинээ сэжүүр байвал намайг сэжигтнээр татаад шоронд хийчихнэ биз дээ.
  13. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гишүүн биш болгосноос хойш 4 хоногийн дараа”13 секундын бичлэг байхгүй нь тогтоогдсон” гэж мэдээлсэн нь дэндүү оройтсон.
  14. Өнөөдөр нийгэм намайг алуурчин гэж харж байна.
  15. Хумсын чинээ сэжүүр байсан бол өнөөдрийн Монголын төр намайг зүгээр л шоронд хийчихсэн байгаа. Тэрэнд л итгэ.
  16. Энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар өнөөдрийг хүртэл татаагүй. Татах үндэс байхгүй.
  17. Халдашгүй байдлын дэд хороо маш олон асуудал хэлэлцэж байгаа мэт удаад байсан шүү дээ. Гэтэл тэр дөрвөн өвгөн шал өөр юм яриад сууж байсан.
  18. Дорнодод эхлүүлсэн ажил надтай надгүй үргэлжлээд явна.
  19. Би биеийн амрыг бодож Дорнод руу явахгүй. Монголын төрд хэрэггүй Ц.Нямдоржийг зайлуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ.
  20. Цэндийн Нямдорж гэж хүнтэй газар дээр нь өрсөлдөнө. Зуусандаа биш энэ хүн Монголын төрд хэрэггүй.
  21.  Ц.Сандуй над руу шоронгоос төрсөн дүүгээрээ дамжуулж  аман захиа ирүүлсэн. Төрсөн дүү нь ахыгаа эргэсэн чинь "Наад Н.Номтойбаяр чинь яг өөрөө өргөдөл өгнө шүү. Тэгвэл цаадуул чинь дараагийнхаа төлөвлөгөөг бэлдчихсэн байгаа. Гудамжинд гарч болохгүй. Гудамжинд гарвал миний араас орно шүү" гэж хэлсэн байдаг. 

  22.  У.Хүрэлсүхтэй учраа олж яах юм. Юуны төлөө учраа олох юм.Нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намайг өрөөндөө дуудаж уулзсан.  Тэр үед "Түдгэлзүүлэх асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй.  Үүнийг их хурал дээр унагаахад та битгий оролцооч ээ. Гишүүд итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргаг л дээ" гэж хэлсэн. 

  23. Ерөнхий сайд надтай уулзаад "Салаа зам дээр зогсч байна. Би зөв явж байна, чи буруу явж байна" гээд  зураг зурж үзүүлсэн.

  24. Тэр зурган дээр нь гарын үсгийг нь он сартай нь зуруулаад хадгалж авч үлдсэн юм. Тэр зураг улстөрийн том агуулгатай байсан учир цаг хугацаа харуулна гээд би өөртөө авч үлдсэн.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ard
Unendee helehch ug oldohguim bichihch ug oldohguim. Bolij boldguimuu odoo etsegteigee niilj eh ornii hevliin bayalgiig gantsaaraa tsusalj hanaagui yu
2020/05/05 174.194.208.76
  • Recent
  • Most Read
  • Most Comment