"Петро Чайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б” энэ сарын 3-ны өдөр СOVID-19 халдварын шинж тэмдэг болох халуурч, хоолой нь өвдсөн дуудлага өгсөн байна. Ийнхүү аймгаас мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийн, хяналтад доор тээвэрлэн БОЭТ-ийн Халдвартын тасагт авчирч, тусгаарласан.
Сэжигтэй тохиолдол гэж тусгаарлагдсан иргэн Б болон түүний ойрын хавьталд хийсэн PCR шинжилгээний хариу сөрөг буюу COVID-19 илрээгүй гэдгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.