8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэнэмэл иргэдээ бүртгэлжүүлж эхэлжээ

2016-03-22 12:56:00

“Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдээ бүртгэлжүүлэн, нөхцөл байдлын үнэлгээ хийх ажил өнөөдрөөс эхлэн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсүүдэд явагдаж байгаа аж.

Дээрх ажлыг Засаг даргын Тамгын газар, 1-20 дугаар хороодын ажлын алба, Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд, Бүртгэлийн хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ӨЭМТ-үүд, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв хамтран зохион байгуулжээ.

Тус бүртгэлжүүлэх ажил хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдрийн байдлаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 70 гаруй иргэд бүртгэлд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орсон бол цагдаагийн хоёрдугаар хэлтэст 60 гаруй хүн хамрагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл