8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймгийн 2400 га талбайг хамарсан түймрийг унтраажээ

2020-05-06 11:10:19

Архангай аймгийн Булган суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой хээрийн түймрийг өнөө өглөө унтраажээ.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны 07:30 цагт цурамд оруулж, түймрийг унтраахаар өнөө өглөө 07:00 цагт унтраасан.

Уг гал түймэрт 2400 га талбай шатсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл