8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх. Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа

2020-05-06 12:39:00

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулж мэдээлэл хийж байна. Мэдээллийн эхэнд "2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сард 30000 төгрөг олгосон. Үүний үлдэгдэл 70 мянган төгрөгийг ойрын өдрүүдэд нөхөж олгоно. 2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой 122,000 хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, хүүхдэд 8 мянган төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ." гэсэн мэдээлэл өглөө. 

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл