Мэргэжлийн сумогийн Хару башёгийн найм дахь өдөр ёкозүна Хакухо М.Даваажаргал сэкиваке Ёшиказег дэвжээнээс маш хүчтэй шидэж давсан билээ. Ёшиказе дэвжээнээс унахдаа шүүгч ояката Изүцүгийн яг хөл дээр унаж таарсан юм. Изүцүг оякатагийн хөлний яс хугарч ойрын хэдэн сардаа дэвжээний хажууд шүүгчээр ажиллаж чадахааргүй болсон байна. Ойрын хугацаанд хагалгаа хийлгэхээр болсон гэнэ.
Хакухо М.Даваажаргалын ширүүн барилдаан хоёр хүнийг гэмтээжээ
2016-03-22 13:14:00