8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэр бүлдээ агсам тавьснаар хүүгийнхээ гарт амиа алджээ

2020-05-06 15:59:04

Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү олны анхаарал татсан болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Хөвсгөл аймгийн иргэн 39 настай иргэн Н гэгч нь ор сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Хэргийг шалгахад, тухайн амь хохирогч гэртээ архидан согтуурсан үедээ агсам тавьж маргаан үүсгэсэн учраас амь хохирогчийн ууган хүү түүнийг онц хэрцгий аргаар хөнөөгөөд ул мөрөө далдлах зорилгоор нууж, ууланд хаясан байсан. Энэ хэргийг одоогоор мөрдөн шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уул үүл
Болж муу хүүр
2020/05/09 150.129.140.221