8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Занданшатар: Монголчуудын энэрэн нигүүлсэх сэтгэл, соён гэгээрэлд ач тусаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна

2020-05-07 09:29:00

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт /2020.05.06/  боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьдаг,  ядарч зовсон нэгэндээ тус хүргэдэг, сайн сайхан, буяны үйл хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна. Оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээлээ.

 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргахад тусалж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх, МҮОНТ-ийн хамт олон болон бүхий л хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж, нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо. Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулагдан олны хүртээл болж байгааг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх тодотголоо.

 

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн 1-р сувгаар гарах юм 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shar tokhoi
Ene yahaaraa hariin shashing demjeed syydag teneg ve .Bid Mongolchyyd shvteleg uur .Mongoliig yanz bvreer dyraaraa doromjilj bolohgvi .ih etsen Chingesiihee munh huh tengertei buugiin svtelegtei shvv
2020/05/08 178.209.135.155
Зочин
Энэ одоо үс, сахаландаа баригдаад агуйгаас дөнгөж гарч ирсэн үү, ганган хүнд гарих нэмэр гэж.
2020/05/07 123.243.33.184