Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн Улаанбаатар хот дахь бүртгэл 3-р сарын 21-ний өдрөөс эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 420 ахмад настны материалыг хүлээж авснаас 183 ахмад настны материалыг бүртгэлд хамруулж, нягтлан шалгахад бэлэн болоод байна. Үлдсэн 237 ахмад настны материал дутуу буюу бүрдээгүйгээс буцлаа. Мөн ихэнх ахмад настнууд тэтгэврийн зээлтэй байгаа учраас орлогын 50 хувьд хүрэхгүй байна. Тиймээс батлан даагч буюу хамтран зээлдэгчийн бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлагатай байна.
Төрийн орон сууцны корпорацийн нийт 11 мэргэжилтэн бүртгэлийн ажлыг гүйцэтгэж, гадна болон дотор зохион байгуулалтыг мөн ТОСК-ийн 7 мэргэжилтэн, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн нийт 7 албан хаагчийн хамтаар зохион байгуулж байна.
Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 183 ахмад байна
2016-03-22 14:15:00