8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Цогтбаатар сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

2020-05-07 18:42:37

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өчигдөр /2020.05.06/ утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Covid-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг Сайд нар онцлон тэмдэглэв.

Д.Цогтбаатар сайд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл