8o
Улаанбаатар хот
mobile menu

2020 он гэхэд Туул гол усгүй болно

2016-03-22 14:30:00

 

Өнөөдөр  “Дэлхийн усны өдөр” тохиож байна.   Энэ өдрийг тохиолдуулан Ус сувгийн удирдах газар, Хот, суурины ус хангамж, ариутгал, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Туул газрын сав газрын захиргаа, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг газрын мэргэжилтнүүд хамтран мэдээлэл хийлээ. ЮНЕСКО-гоос жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “УС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон зарласнаас хойш 23 дахь жилдээ дэлхий нийтээрээ  энэ өдрийг тэмдэглэж байна.

 Монгол орон бол Төв азийн  өндөрлөгт оршдог хязгаарлагдмал нөөцтэй орон , харин  энэ усны  нөөцийг 2011 онд хийсэн дүгнэлтээр хийсэн усны  тооллогоор 550 гаруй гол,  780 гаруй нуур 197 гаруй булаг шанд , 480 гаруй тойром үгүй болсон байна.

Нийслэл Улаанбаатар хот , аймаг сумын төв зэрэг төв суурин газруудын гол ус ихээр  бохирдож байгаа  нь Улаанбаатар хотын амин ундны усны их үүсвэр болсон Туул голын хамгаалалтын бүсэд 300 гаруй барилга байшин баригдаж байна. Цэвэрлэх байгууламж байхгүй болж Туул гол руу хийж  байна.   Энэ байдлаараа цэвэрлэх байгууламж барьж өгөхгүй бол  2020 он гэхэд Туул гол усгүй болно гэж мэргэжилтэнүүд мэдэгдэж байна

Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод Туул, Сэлбэ, Дунд гол, Дамбадаржаа дахь рашаан тэдгээрийн ойр орчимын хон хаягдлыг цэвэрлэх ажилыг зохион байгуулах гэж байна. Бидний санаачилж байгаа энэ ажилыг УБ хотын бүх дүүргүүдийн ТҮК-ууд дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна , гэж Ардчилал Шудрага Ёс эмэгтэйчүүдийн холбоо мэдэгдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gol usaa hamgaalah tom tusul heregjdeggui yumuu.Moskbachuud Moskba goloo hamgaalj bgaatai adil
2016/03/22 103.17.108.42