8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнийн “халаасны нам” ба ээлжит улс төрийн бүтэлгүйтэл

2020-05-09 15:46:16

Өчигдөр МАН-ын байрны гадаа Зон Олны Намын генсек Эрдэнийн Одбаяр гэх залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Товчхондоо тэрбээр МАН-ын нэр бүхий гишүүд Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан гэх мэдээллийг хийсэн юм. Гэвч тэрбээр санхүүжилт санал болгосон гэх уг уулзалтад өөрийн биеэр байсан, байгаагүй, уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ санамж яригдсан, эсвэл яригдаагүй гэх мэтээр ойлгомжгүй эсрэг тэсрэг зүйлсийг ярьж эхлэв. Мэдэгдлийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа уулзалтад өөрөө байгаагүй, мөн тийм уулзалт болсон гэх ямар нэгэн баримт байхгүйг ч хүлээн зөвшөөрсөн юм. Барин тавин ярьсан үйл явдал, байр суурийн зөрүүтэй энэ мэдэгдэл нь цаанаа улс төрийн зорилго агуулж байгаа гэх хардлагыг сэтгүүлдэд төрүүлж байлаа. Учир нь Зон олны намын генсек Эрдэнийн Одбаяр нь Ардчилсан намын дарга С.Эрдэнийн төрсөн хүү ба тус намын даргаар нь ажилладаг Г.Эрдэнэтөгс нь С.Эрдэнийг сайд байх үед түүнд шадарлаж явсан нэгэн тул Зон олны намыг С.Эрдэнийн халаасны нам гэж үзэж болох талтай. Үүнээс харахад “100 саяын дэнчин”-гийн асуудлаар нийгэмд бухимдал төрүүлээд байгаа АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн халаасны нам, тэр тусмаа хүүгээрээ дамжуулан эрх баригч намыг харлуулах гэсэн улс төрийн акц хийгээд бүтэлгүйтлээ гэх хардлага байгаа юм. Нөгөөтэйгүүр Зон олны намыг С.Эрдэнэ даргын хүүдээ байгуулж өгсөн түүний халаасны нам гэж улс төрийн хүрээнийхэн бүгд мэдэж, ярьж байхад улс төрийн хамгийн арвин туршлагтай Монгол Ардын Нам өрсөлдөгчийнхөө хүүд намыг нь санхүүжүүлэх санал тавих уу гэдэг нь эргэлзээтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
АН сонгуульд явахгүй шинжтэй болсон. Сонгогдохоороо л төрийн хулгай хийдэг тэрнийг нь мэдсээр байж бид сонгоод байдаг байсан. одоо болсон. харин одоо хариуцлагаа хүлээсэн нь дээрдээ
2020/05/11 43.228.130.60
иргэн
гүтгэвэл хуулийн хариуцлага хүлээх үү
2020/05/11 43.228.130.60
С. ЭРДЭНЭД баярлах хэрэгтэй
БИ С. ЭРДЭНЭД баярлаж байна. ЯАГААД гэвэл ардчилал нэртэй намын нэр барьж олон луйварчин төрөөс хулгай хийж гаршсан. ОДОО С. ЭРДЭНИЙН гавъяагаар ЛУЙВАРЧиД сонгуулд ялах боломжоо алдаж байна. АН ын дар
2020/05/11 64.119.17.215
cонгогч
Танай нам эв нэгдэл, эрхэм чанар нэгдмэл санаа бодол байхгүй, олон асуудалтай байгаа болохоор МАН-н идэш боллоо. Та нам удирдаж чадах чадамжгүй, ёс зүйгүй мулгуу удирдагч болохоор сонгуульд гарахгүй
2020/05/10 202.131.250.130