8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

2020-05-11 15:58:51

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 12-13-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 15-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Фи Си Вай” ХХК-ийн ноолуур, нэхмэлийн үйлдвэрийн хашаанд манаач Д-ийн 4 ханатай гэр, тус компанийн Ниссан загварын, Приус-20 загварын автомашин тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д /63 настай, эрэгтэй/-ийн толгойн хэсэг, Ц-ийн /49 настай, эмэгтэй/-ийн толгойн хэсэг, 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Хувийн өмчид гарсанДорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Соёмбо”-ын 32 дугаар гудамжны баруун талд ил задгай газар автомашины сэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 11:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 11:48 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баян цагааны 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:53 цагт очиж 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангийн голын 75 дугаар гудамжинд иргэн Б-ийн 11х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 13:29 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:40 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн 19 дүгээр гудамжинд иргэн У-ын 5х8 метрийн хэмжээтэй гарааш, 15 боодол өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 14:43 цагт очиж 54 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг “Тосгон”-ны 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 20:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:41 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Монелийн задгайд “Анх Ундрах” ХХК-ийн хашаанд иргэн Д-ийн 5 ханатай гэр бүрэн, 6х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн 2 дугаар давхар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 01:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 01:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга 2-р багийн Ганцын даваа гэдэг газар Хилийн 616 дугаар баганаас 500 метр зайтай /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Түшиг суманд ой, хээрийн түймрийн хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байгаа Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0243 дугаар анги, Түшиг сумын Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч, Нэмэлтээр: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36-р ангийн алба хаагчид 01:48 цагт ангийн байрлалаас, Түшиг сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Уранчимэгээр ахлуулсан иргэд 01:45 цагт сумын төвөөс, Хилийн цэргийн 0243-р ангиас хошууч М.Алмазаар ахлуулсан алба хаагчид 01:50 цагт ангийн байрлалаас тус тус гарсан түймрийн голомтод ажиллаж байна.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлтӨмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Улаан хад” гэдэг газар /сумаас зүүн зүгт 31 км 43.55N 103.88E/ 05.11-ний өдрийн 06:29 цагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-с мөн өдрийн 06:49 цагт цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Л.Батбаатараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн “Баруун сайхан”-ны 23 дугаар гудамжинд иргэн Б /7 настай, эрэгтэй/ 05.10-ны өдрийн 14:00 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 05.11-ний өдрийн 02:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 21 дүгээр ангийн алба хаагид, ар гэрийнхэн 05.10-ны өдрийн 20:00 цагаас эхлэн 05.11-ний өдрийн 02:50 цагт хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж иргэн Ж-д байхад нь эсэн мэнд олсон.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарАрхангай аймгийн Жаргалант сумын Асайт багийн “Жаргалантын зайврын цагаан нүүр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс зүүн урагшаа зүгт 9 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 18:30 цагт хүлээн авсан. Орон нутгаас тус сумын Засаг дарга Л.Батсайханаар ахлуулсан иргэд ажиллаж 16:01 цагт цурманд оруулж 18:10 цагт түймрийг бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 1 га газар өртөж шатсан.

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн “Холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км/ малчин Б-ийн 11х4 метрийн хэмжээтэй адууны жүчээ шатаж байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 21:36 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын цагдаа, дэд ахлагч Б.Тогтуунаар ахлуулсан иргэд ажиллаж 22:40 цагт бүрэн унтраасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл