8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчин айлын гэр шатаж, 60 гаруй толгой мал хорогджээ

2020-05-12 14:19:42

Төв аймгийн Эрдэнэ сумын малчин айлын гэр, эд хогшил, малын хашаа шатаж 43 настай эрэгтэй түлэгдэж бэртэн, 60 гаруй толгой бог мал өртөн хорогджээ. 

Тодруулбал, тус сумын харьяат малчин Г-ийн 5 ханатай 3 гэр, эд хогшил, 2 малын хашаа өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 15:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг тус өдрийн 15:43 цагт аймгийн онцгой байдлын газар цагт хүлээн авчээ. Тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Ш.Гэрэлт-Одоор ахлуулсан орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:50 цагт бүрэн унтраажээ. Уг гал түймэрт Булган аймгийн Рашаант сумын Өвөрхан багийн харьяат иргэн 43 настай, эрэгтэй Т-ийн толгойн хэсэг түлэгдэж, 60 толгой бог мал өртөж хорогдсон.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьяат малчин Ц-ын 4 ханатай гэр мөн өчигдөр буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 14:48 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 14:53 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Ханбогд сумын Жавхлант багт үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” ХХК-ийн Гэнэтийн осолд хариу арга хэмжээ үзүүлэх багийн алба хаагчид 13 км замыг туулан 15:23 цагт очиж, 4 ханатай гэр, малын бууц шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.  Энэ талаар “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын хяналтын багийн ахлагч Е.Ганбуд аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл