8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшилж, зургаадугаар сарын 8-нд товлогдлоо

2020-05-13 12:14:17

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 10:00 цагт хэлэлцэхээр товлосон.

Шүүх хуралдаанд шүүгдэгчээр Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Ё.Гэрэлчулуун, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Б.Мөнхтөр нар оролцож байгаа. Шүүгдэгч А.Гантулгын өмгөөлөгч П.Баасанжав эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 8-ны 10:00 цаг хүртэл хойшлуулав.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
БАТҮҮЛ УГААС ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ гаршсан ЭТГЭЭД БИЛЭЭ. Хулгайч хулгайчаа хоролоос таньдаг
2020/05/14 122.201.22.68
Зочин
Naadah hulgaich naraa bugdiin horiz huralaa hiigeecz
2020/05/13 83.25.248.63
  • Recent
  • Most Read
  • Most Comment