8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлахыг эсэргүүцэж байна

2016-03-22 15:58:00

Өнөөдөр Усан спорт сургалтын төв, Хүүхдийн урлан бүтээх төв гэх мэт хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүүхдийн тодотголтой гэх барилга байгууламжуудыг хувьчилахыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Нийслэл хот нь өргөжин тэлж байгаа хэрээр улс бүр хүүхдүүдийнхээ амьдрах орчинд анхаарал тавьж, төсвийнхөө тодорхой хэсгийг хүүхдүүддээ зориулдаг. Гэтэл манай улсын эсрэгээрээ төсвийн мөнгийг бүрдүүлэхийн тулд хүүхдийн гэсэн тодотголтой бүхнийг  хасаж ,танах , нураах , зарах шийдвэрүүдийг гаргаж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж. Хотын дарга Э.Бат-үүлийн хувьд энэ онд хувьчлах объектуудын жагсаалтанд Хүүхдийн урлан бүтээх төв , Хүүхэд залуучуудын усан спортын сургалтын төв,  Хүүхэд гэр бүлийг хөгжлийн төв зэрэг байгууллагуудыг оруулсан байна. Мөн төв бассейныг хувьчлахын тулд  үйл ажиллагаа муу байгаа гэсэн худлаа мэдээллийг өгсөн аж. Төв бассейныг хувьчилахыг сонссон Хүүхэд залуучуудын усан спортын сургалтын төвийн  захирал асан Г.Арслан “Намайг байхал ашиг орлого нийлээн сайн байсан би өрөө давхар санхүүгээ хариуцаж явдаг байсан. Харин тэр үед 53 ажилтантай байсан өдрийн хоёр гурван удаа үнэгүй хоол өгдөг,  багш сургагч нь 12,  үйлчлэгч нь ёс байсан юм. Одоо харин 12 багшийн ердөө тав болж өөрчлөгдсөн үйлчлэгч нараа хүртэл заримыг нь халсан. Энэ нь төв бассейныг хувичлахын тулд ийм арга хэрэглээд байгаа аж. 2016 онд хувьчлалын жагсаалтанд хүүхдүүдийн гэсэн байгууллагуудаа хэвээр үлдээгээч гэж хүсэж байгаа талаар мэдээлэл хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл