8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: Коронавирусийн 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдлээ

2020-05-14 11:35:21

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өчигдөр нийт 375 хүнд шинжилгээ хийгдсэн. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирсэн. Тэдгээр оюутнуудын 18-аас нь коронавирус илэрлээ. Одоо ХӨСҮТ-д 132  хүн хяналтанд байна" гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Одоо яанаа алдчихгүй л байгаасай
2020/05/14 66.181.161.45