8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

2020-05-14 14:35:23

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн нуруу, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16, 17-нд нутгийн зүүн хагаст 18-20 м/с, зарим үед 26-28 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна. 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Хан Түшээ” хотхонд Мон Жанхар” ХХК-ийн 16х17 метрийн хэмжээтэй сэндвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 18:34 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Төмөр замын Баянтүмэн тасгийн хэрлэн өртөөний хашаанд гүүрэн өөрөө өргөгч машины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 04:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны “Их наран”-гийн 14 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 5 ханатай гэр, 4 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 08:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 08:55 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 75 дугаар гудамжинд иргэн Ц-ын хашаанд шар өвс, 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 26 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:45 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз багийн “Шинэст” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн М-ын 3х10 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:36 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Баяннуур хорооллын 9 дүгээр гудамжинд иргэн С-ын 10х25 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 22:14 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 19 дүгээр гудамжинд иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 22:53 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Ар гүнт”-ийн “Задгай”-д иргэн Ц-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 01:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 72.5 км зам туулан 03:29 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн 5 дугаар гудамжинд иргэн Б-ын хашаанд малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 14 км зам туулан 23:31 цагт очиж 23 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ганцын даваа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 210 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Хилийн 0243 дугаар анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж 05.13-ны өдрийн 10:40 цагт унтраасан. Уг гал түймэрт 2100 га ойн талбай шатсан.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Морин дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ойн түймрийг унтраахаар ажиллаж мөн өдрийн 17:50 цагт унтраасан. Уг гал түймэрт 0.5 га ойн талбай шатсан.

Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн “Мэнэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.14-ний өдрийн 03:00 цагт унтраасан.

4.Зам тээврийн осол:

Автозамын осолАрхангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой бадлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очиход Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Улаан жирээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ тус аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Б /56 настай, эрэгтэй/ Сэлэнгэ голд загасчилж яваад живсэн тул тус аймгийн Онцгой газар 04.27-ны өдрөөс 05.06-ны өдөр хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон бөгөөд тухайн иргэний цогцос тус багийн “Сүмийн булан” гэдэг газар /осолдсон газраас зүүн зүгт 4 км-т/ усны мандал дээр гарч ирсэн тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 17:23 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

БусадНийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д дулааны шугамын худагт 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6.5 км зам туулан 10:43 цагт очиж, иргэн С/37 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны “Дивизын гарам” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 15.5 км-т/ Хэрлэн голд суудлын автомашин суусан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 19:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 15.5 км зам туулан 20:30 цагт очиход Багануур дүүргээс Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн “Эдван” загварын суудлын автомашин Хэрлэн голын усанд суусан байсныг татан гаргасан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment