8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын ажилд дүн тавих цуглаан болж байна

2016-03-22 17:21:00

Өнөөдөр төрийн бус байгууллагууд болон иргэд Ялалтын талбай дээр "УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан"-ыг зохион байгуулж байна.

Энэхүү цуглаанд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’тэргүүтэй арав гаруй төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид манлайлан оролцож байгаа юм. Эдгээр иргэний хөдөлгөөнүүд нэгдэж’’Эвлэн мандах хүч’’-ийг байгуулжээ. Ялалтын талбай дээр очиход 600 гаруй хүмүүс цугласан байв. Энэ үеэр тэнгэрийн онгодтой бөө буулгаж байгаа нь олны сонирхолыг их татаж байсан юм. Иргэд утсаар бичлэг хийж, үгийг нь анхааран сонсч, хурайлцгааж байв.

Мөн иргэдээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн хийж бүтээсэн ажилд хэр сэтгэл хангалуун байгаа талаар санал асууж, саналыг хар цагаан хоёр хуудсаар ялган хурааж байсан юм. Хэрэв иргэд сайн ажилласан гэж үзэж байгаа бол цагаан хуудсыг хайрцганд хийж, муу ажилласан гэвэл хар хуудсыг сонгож байв. Сонгогчдын ихэнх нь хар хуудас сонгож байгаа харагдсан бөгөөд хар хуудастай хайрцаг нь бараг л дүүрсэн харагдана лээ. Түүнчлэн иргэдээс 1. Үндсэн хууль зөрчин намын жагсаалтаас УИХ-ын 28 гишүүн сонгогдохыг, 2. Сонгуулийн хар машинаар саналын хуудас тоолохыг та дэмжих эсвэл дэмжихгүй талаар саналаа өгнө үү гэсэн “Бүх ард түмний санал асуулга” саналыг хуудсыг бөглүүлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл