8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сарагэрэл:Би хатан, хатагтай гэх хуурай өргөмжлөлөөс татгалздаг

2020-05-16 11:34:50

Долоо дахь удаагийн парламентын отгон чуулган өчигдөр хуралдан, УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаагийн парламентын шилдэг долоон түшээг тодруулахдаа  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг “Төрийн хатан эрдэнээр тодрууллаа” гэсэн нь нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ  талаар Д.Сарангэрэл сайд “Өнөөдөр УИХ үндсэндээ отгон чуулганаа хийж, 7 гишүүндээ батламж гардуулллаа. Үүний нэгэнд миний бие оржээ. Төр засаг маань олон жилийн хөдөлмөр бүтээлийг маань үнэлж “Алтан гадас” одон, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртээсэн билээ.

Энэ удаа УИХ-ын Тамгын газар Коронавирусын эсрэг цагаан нөмрөгт баатруудынхаа хамт улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөө хичээнгүйлэн зүтгэж буйг үнэлэн энэ жижигхэн хэрнээ урам зориг хайрласан улаан хавтсыг өгсөн. Эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтэн, нийт ажилтнуудыг маань төр онцолж буйд баяртай байгаа. Цаашид ч бид хамтдаа хичээн зүтгэх болно. Юу ч биднийг мохоохгүй.

Энэ улаан хавтсанд их хичээж буй гэснээс ХАТАН ЭРДЭНЭ энэ тэр гэсэн магтаал нэгээхэн ч үгүй. Ер нь төмөр хатагтай , хатан, ноён гэх хуурай өргөмжлөлөөс татгалздаг . Шулуухан хэлэхэд ичээд байдаг юм. Тамгын газар маань ч тийм өргөмжлөл өгөөгүй. Өргөмжлөлд ч нэг их сүйд болдоггүй. Гэхдээ өнөөдөр энэ хавтсанд баярласан. Учир нь энд Монголын парламент манай салбарыг магтсан байна лээ. Эмч мэргэжилтнүүд маань үүнээс ч илүүг хүртэх эрхтэй. Маскаа зүү. Гараа угаа. Зайгаа барь. Гадуур нэг их битгий яваарай. Сонор сэрэмжээ алдахгүй байцгаая” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дорж палам
энэ хийх ёстой ажлаа хийж байна юун сонин магтаал вэ тэгээд зүгээр сууж байх уу ямар ч хүн очсон үүргээ гүйцэтгэж байх ёстой ,энэ хүн бас тиймч шудрага биш бөмбөг шиг л юм байна лээ
2020/06/22 70.29.80.254
Иргэн
Хүмүүсээ хүнийг битгий худалдаа магт энэ хүн хийхёстой л ажлаа хийж байгаа юм энэ бол үүрэг
2020/06/22 70.29.80.254
zochin
Дор хаяж дошиндоо, үгүй ядахдаа бор гэртээ ч болов хатан болчих санаатай саатай титэм 10000-аар авч зүүдэг болсон цагт юу хэлнэ вэ энэ эмэгтэй
2020/05/19 203.91.115.253
Зочин
Ард түмэнд үнэлэгдсэн шүү сайн ажиллаж байгаад чинь талархаж байна улам сайн ажиллаарай сонгуульд нь амжилт хүсье ялнаа та
2020/05/18 192.82.73.111
Kkkk
Botox avgai 20 nuurtei odoo tonil doo
2020/05/17 83.25.235.219
Н
Харин шал дэмий л юм хийлээ. Зандан. Түмэн харж байгаа. Амжилт хүсьё.
2020/05/16 202.126.88.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment