8o
Улаанбаатар хот
mobile menu

Холбооны эмэгтэйчүүд УЛС ТӨРД ШИНЭ САЛХИ сэвэлзүүлэх нь

2020-05-16 23:00:00

МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших гишүүдийн нэрс урьдчилсан байдлаар тодорсоор байна. Тус  намаас энэ жилийн сонгуульд 50 гаруй “шинэ хүн” сойж байгаа нь томоохон  шинэчлэл болж буй. Тэр дундаа салбар салбартаа хийсэн ажилтай, хэлэх үгтэй эмэгтэйчүүд мандат авах нь нэгэнт тодорхой болсон гэх "чимэгтэй" мэдээ дуулдсаар байна. 

Тодруулбал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Орхон аймагт нэр дэвшихээр мандатаа авчээ. Түүний хувьд  90 гаруй жилийн түүхтэй Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш эмэгтэйчүүдийн эрхзүйн байдал, тулгамдаж байгаа асуудал цаашлаад салбар салбарын үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний аж амьдралыг дээшлүүлэх тал дээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхлээд маш олон шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хүн юм.

Түүнчлэн тус холбооны Сэлэнгэ аймаг дахь эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболор Сэлэнгэ аймагт өрсөлдөхөөр мандатаа баталгаажуулжээ. Ийнхүү 21 аймаг болоод манай улсын иргэд хамгийн ихээр зорчдог гадаадын хэд хэдэн улсад зөвлөл, салбартай 96 жилийн түүхтэй эмэгтэйчүүдийн байгууллагын хоёр удирдлага ийнхүү УИХ-ын сонгуульд хүч үзэх нь.  

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 1924 онд байгуулагдсан, Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага билээ.   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
монгол
Иймэрхүү хүүхнүүд хүний төлөө явах уу ӨӨрсдийгөө яаж дэвшүүлж,дээшлэхээ бодох байлгүй ,олон нийтийн гэж нэрлэчихээд өөрөө ашгаа эдлээд явдаг иймэрхүү хүмүүс энэ суудлаа дээшлүүлэхээр зүтгэхээ болиочээ
2020/05/22 43.228.131.90
zochin
Ene bol gaigui l huuhen shigsanagddag shuu. Dur esgesen,mask zuusen , ashigsonirholiin bish baihaa
2020/05/17 173.176.63.13
Oh
No, chi bolon jargalmaa, anujin, undram, munhtsetseg bol Nono no
2020/05/17 64.119.19.32
and
NO
2020/05/17 210.13.44.137