Энэ сарын 11-ний өдрийн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг хийх шийдвэр гарсан. Тэгвэл өнөөдөр эхний нислэг хийгдэх юм. "МИАТ" компанийн нисэх онгоц өнөөдөр өгллөө Чингис хаан олон улсын нисэх буудлаас Шинэ Дели хот руу хөөрөх аж.
Түүнчлэн Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас өнөөдөр 18.45 цагт хөөрөхөөр төлөвлөсөн талаар тус улс дахь Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.