8o
Улаанбаатар хот
mobile menu

АН авилга, албан тушаалын хэрэгтнүүдээсээ татгалзаж чадсангүй

2020-05-18 11:27:42

Намуудын нэр дэвшүүлсэн байдлыг харвал МАН харьцангуй нэр цэвэр, боловсрол, туршлагатай хүмүүсээ нэр дэвшүүлжээ. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  намаа цэвэрлэнэ гэж амлаж байснаараа “ЖДҮ”-гийн хэрэгт холбогдсон хүмүүсээсээ татгалзаж,  ёс зүйтэй хүмүүсийг илүүд үзсэн байна.

Харин АН-ын хувьд авилга, албан тушаалын хэргээс гадна танхайн хэрэг өдүүлж байсан ёс зүйгүй хүмүүсээ түлхэх биш харин ч дэмжээд гаргаад ирж. Энэ намд 100 сая төгрөг өгсөн л  бол чөтгөр байсан ч хамаагүй гэдэг “хууль” үйлчилжээ.

Архангайд нэр дэвших Н.Батбаярын хувьд  Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгөнөөс завшсан  байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан ч хөөн хэлэлцэх хугацаагаар мултраад амжсан. Гэхдээ шинэ хуулиар хэрэг нь дахин шалгагдахаар болоод байгаа бөгөөд тэрбээр хамаг боломжоо шавхаж УИХ-д орж авахыг яарч байгаа нь илт.

Сэлэнгэд Оюутолгой, Дубайн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа Сангийн сайд асан С.Баярцогт, Хэнтийд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан,  хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүгдэж байгаа Э.Бат-Үүл, Сонгинохайрханд бусдад 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгагдаж буй Кекүшюзан Д.Батбаяр, Дундговьд ЖДҮ-чин Б.Наранхүү, Ховдод Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байсан МАН-ын экс гишүүн Ш.Адьшаа, Сэлэнгэд Аж үйлдвэрийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг хувийн компанид шилжүүлэх зорилгоор бусдад давуу байдал олгосон хэрэгт шалгагдаж буй Д.Эрдэнэбат гэх зэрэг дандаа авлига, албан тушаалын хэрэгтнүүд нэр дэвшихээр болжээ. Үүнээс харвал эдгээр хэрэгтнүүд УИХ-ын гишүүний хамгаалалтад орж, амиа хоохойлохыг илүүд үзэж байгаа нь илт.

Дарханд нэр дэвших Н.Мөнхдашийн хувьд 2008 оны сонгуулийн өмнө хүн зодож, мандатаа хураалгаж байсан бөгөөд аймгийнхаа ИТХ-ын хуралдаан дээр бусад руу салаавч гарган, танхайрч хэн болохоо харуулсан билээ. АН-ын хувьд намынхаа шинэчлэлийн төлөө явдаг, дарга нараа шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь нүүрэн дээр нь ил хэлчихдэг  шударга, нэр цэвэр хүмүүсээсээ зайгаа барьж, 100 саяын барьцаагаар нэр дэвшилтээ хийчихлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
АН-ы Чингэс, Самурай Бондуудыг тэрбум тэрбумаар нь идсэн хулгайчууд дахиад л нэр дэвшиж байна уу? Хуцдаг халтарууд
2020/05/19 59.153.112.187
Ard
Shudarga irgediig gargana gej baihaa bolij dee yamarch nam adilhan. Bugd huvalznuud! Mongol uls muhul ruuguu ulam bur itgel tugs urgshilj baina bidnii nuden deer...
2020/05/19 73.70.67.246
иргэн
Сэлэнгийнхэн ийм сонин хүмүүс байдаг юм уу, гайхаж байна. Мэдээж нам нь судалгаа хийгээд боломжтой гэж үзээд л хужаа Баярцогтыг дэвшүүлж байгаа байлгүй дээ. Үнэхээр гайхалтай нутаг уу үгүй юу,
2020/05/19 202.70.34.70
ба
Энэ аль нэг нөгөа намынх нь сөрөг сурталчилгаа л бна шд
2020/05/18 66.181.181.27
ИРгэн
АН ч ямархуу нам болохоо харуулж байна даа. Авилга хөгжүүлж, төрийн өмч хулгайлсан новшнуудыг дэвшүүлж ард түмнийг доромжилж байх шив. Гэхдээ та нар санал бараг авахгүй навс ялагдана даа
2020/05/18 103.212.119.198
дүр эсгэсэн АТГ
АТГ гэж ажлаа хийхгүй хэрэг дарж хэвдэг газраас болж байгаа шүү
2020/05/18 103.111.68.3
зочин
Өнөөдөр монголын шүүх засаглал хэрэгтнүүдээ зохих журмаар нь шийдвэрлэж чаддаггүй,хэрэг хийсэн хүмүүс нь төр засгийн албан тушаалд ямар нэгэн аргаар дэвшээд дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгодог тэнэг
2020/05/18 66.181.176.167
  • Recent
  • Most Read
  • Most Comment