8o
Улаанбаатар хот
mobile menu

100 саяын болон шантаажны нэр дэвшигчид АН-ын гишүүд, дэмжигчдийг бухимдуулж эхэллээ

2020-05-18 11:47:48

АН-ын нэр дэвшигчид тодорсны дараахан энд тэндгүй гомдоллосон, дургүйцсэн, уурлаж шатсан мэдэгдлүүд сошиалаар нэг хөвөрч эхэллээ. Гол нь нэр дэвшилт нүдээ олсонгүй  гэдгээс үүдэлтэй бухимдал юм. 100 сая төгрөгөө тушаачихаад нэр дэвших мандатаа авчихлаа гэж найдсан нь эндүүрэл байсан нь харагдаж байна. Тухайлбал Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч асан, “Хишиг арвин индустриал” компанийн ерөнхий захирал М.Тулгат нэр дэвшихээр 4 жил бэлдэж, 100 сая төгрөгөө хандивласан ч мандатаа авч чадсангүй. Үүнд дургүйцсэн тэрбээр цахим хуудсаараа дамжуулан  “Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой. Би угаасаа өөрийгөө дааж амьдрах хүн. Би бодлого тодорхойлоход л оролцъё гэсэн юм. Намайг нэг төрийн албаны дарга даамал суудал горьдогч гэж харсан бол ёстой уучлаарай.

“Улс төрийн дэмжлэг” иш чааваас өөрсдийг нь дагаж намирдаг гаруудтай андуурсан бололтой. Шулуухан хэлье төрийн ямар ч албан тушаал надад санал болгосон би татгалзана. НИТХ, дүүргийн ИТХ би дэвшихгүй. Тэнд хийх юм надад алга. Би асуудлыг үндсээр нь шийдэхэд оролцъё гэсэн юм. 16 оны сонгуулиас авахуулаад бараг тэрбумыг, сэтгэл санаа цаг хугацааг энэ намд, гол нь үзэл санаандаа хандивласан” хэмээн уур бухимдлаа илэрхийллээ. М.Тулгатын араас хэчнээн олон хүн тэсрэхийг  таашгүй.

Түүнээс гадна улстөрийг сонирхон судалдаг, анхааралтай хардаг сэхээтэн залуус ч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэдний нэг болох Б.Дөлгөөн гэдэг  эмч залуу “Өчигдөр намууд УИХ-д өрсөлдөх хүмүүсээ зарлалаа. АН лав зөв хүмүүсээ гаргаж чадсангүй, дотроосоо мундаг залуусаа дэмжсэнгүй. Маш их  цаг хугацаа зарцуулж, золиос гаргаж, том том ажлуудыг гүйцэтгэж ирсэн хариуцлагатай хүмүүсийн хүч хөдөлмөр болон итгэл үнэмшлийг зүгээр л мөнгөөр зарчих шиг болов. Үр дүн нь санаснаар бүтээгүй тул харамсалтай байна. Гэхдээ улс төрийн карьер нь дөнгөж эхэлж байгаа залууүсийг, харьж яваа өвөө нар бариад бариад удаан дийлэхгүй л дээ. Нөлөө нь өсөж, нийгэмд танигдаж, хүч нь амтагдаж байгаа залуусын хувьд энэ анхных бол, удахгүй нөлөөгүй болох гэж байгаа өвөө нарын хувьд энэ оны сонгууль сүүлийнх нь байх. Тиймээс өвөө  нар урт хугацааны биш харин богино хугацааны зорилго тавин шийдвэр гаргаж байх магадлал тун өндөр гэж харж байна. Таньдаг болон таньдаггүй мандатаа авч чадаагүй залууст нэг юм сануулахад, өнөөдрийн ялагдал бол маргаашийн амжилтын суурь нь юмшүү! 10 жилийн дараа эргээд харахад инээд хүрэхээс гадна, урт хугацаандаа амжилтад хүрэхэд эерэгээр нөлөөлөх боловуу. Яг одоо маш хэцүү байгаа байх, гэхдээ энэ бол бас нэгэн амьдралын шалгуур. Улс төрч нарыг хүрсэн цэг, албан тушаалаар нь биш харин оролцсон үйл хэрэг, туршлагаар нь ангилдаг гэж би боддог. Шударга бус ч гэсэн та хэдийг улам л “seasoned politician” болгох улс төрийн туршлага болж байна. Тиймээс бууж өгөхгүй тууштай л байдаг юм шүү залуусаа! Энэ гашуун ч гэсэн "түлхүүр" туршлагатан нарыг улам хүчтэй, нэг салбарын үе тэнгийнхнээсээ ч илүү болгох болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн АН-ын нэр дэвшигчдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. 

Ийм үзэл бодол АН-д аль хэдийнэ бүрэлдэж эхэлсэн бөгөөд нэр дэвших процессийн дараа үерийн ус шиг  зад татах шинжтэй болчихлоо. 100 саяын авлигаар мандатаа авсан нэр дэвшигчид АН-ын задрах замыг шулуутгав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tseegii
МАНгарууд хол очиж хуц
2020/05/20 43.228.131.110
Иргэн
МАН ээлжит захиалгат бѳмбѳгѳѳ тэслэв. Кккк
2020/05/18 202.9.46.125
зочин
Цүнх баригч, бөгс долоогчдыг ч өвөө нартай нь хамт зайлуулаарай, залуус аа
2020/05/18 124.158.73.28
haha
hohi chin
2020/05/18 64.119.23.254