8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Нямхүү: Гурван хүн эдгэрч, дөрвөн хүний шинжилгээ эерэг гарлаа

2020-05-18 11:49:00

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээлллийн эхэнд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр ХӨСҮТ-ээс 3 хүн эдгэрч гарлаа. 19-20 настай оюутан, 53 настай эмэгтэй эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ.Тэд 45 хоног эмчлэгджээ. Өчигдөр 87 хүнд шинжилгээ хийхэд ХӨСҮТ-д 43 хүнд хийснээс давтан шинжилгээгээр 4 хүнд ирлээ. Нэг нь ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа цэргийн сургуулийн оюутан ба  Орхонд хоёр тохиолдол, Дархан-Уул аймагт нэг илэрлээ. Ингээд 140 тохиолдол баталгдаж 24 хүн эмнэлгээс гарсан. Яг одоо 120 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 1, дунд 91, хүндэвтэр 1 байна. Эмч, сувилагчид хувцсаа солихдоо халдвар авч байгаа учир камержуулалтыг нэмсэн" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment