8o
Улаанбаатар хот
mobile menu

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

2020-05-18 14:19:45

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн нутгаар бага зэрэг бороо орсон. Бусад нутгаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар болон Халх голын саваар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, 18-20 градус дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 20, 21, 22-нд зарим газраар 13-15 м/с хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 20-ноос нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанӨвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 36 дугаар гудамжинд иргэн Н-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 11:58 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 15 дугаар гудамжинд иргэн Ж-ийн 5 ханатай 2 гэр, 1 метр урт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км зам туулан 20:19 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 38 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х4 метрийн хэмжээтэй граж шатаж байна гэсэн дуудлагыг 05.17-ны өдрийн 23:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиж 35 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрАрхангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Халтар-Ангархай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 55 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.16-ны өдрийн 14:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр анги, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж 05.17-ны өдрийн 19:00 цагт унтраасан. Уг гал түймэрт 2 га ойн талбай шатсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment