8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөлөөс жийгдсэн Х.Эрдэнэбаатар “халзан” ганболдтой тохирчээ

2020-05-19 13:41:39

АН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшихээр өнгөрсөн жилээс хойш хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгслээр сурталчилгаа хийж тэрбум орчим төгрөг зарцуулсан гэх Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар гэх залуу нэр дэвшүүлэлтийн эцсийн мөчид хоосон хоцорсон.

Түүний оронд ардчиллын партизан “халзан” хэмээх Да.Ганболдыг нэр дэвшүүлэх тохиролцоог “Эрдэнэтийн 49”-ийнхөн генерал Б.Хурцаар дамжуулан АН-ын дарга С.Эрдэнэтэй хийн, янз бүрийн асуудалд нэр нь холбогдох болсон түүнийг шахжээ.

ҮБХ-ны гишүүдийн 100 саяын дэнчин болон баталж өгсөн сонгуулийн зардлаа бүгдийг нь төлсөн тэрбээр аймгийнхаа АН-д ЖИЙП хүртэл бэлэглэж, хэвлэлийнхэнд ч мөнгө сайн хаяж хамаг замаа зассан байсан.

Гэвч тэр цуутай хүүхэн хуримгүйн үлгэрээр тойрог ч үгүй, ганцаар үлдсэнд багийнхан нь үнэхээр харамсаж байсан. Гэнэтийн энэ шийдвэрт цочирдсондоо аймгийнхаа АН-ын даргаа Идэржавхланг С.Баярын гар хөл, МАН-ын бууны нохой, гахайдаа тулан доромжилж, барьж зодонгоо алдсан гэсэн. Гэвч өчигдөр тэрбээр АН-ын дарга С.Эрдэнэ болон Да.Ганболд нартай уулзаж, сонгуульд нь саад болохгүй, хүлээн зөвшөөрөхөөр болжээ. АН-ын жирийн гишүүдийн боломжийг булаан “Эрдэнэтийн 49”-ийнхөнд тойрог бэлэглэсэн хэмээн Х.Эрдэнэбаатар нарын олон залуус МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэхээр нэгдэж байсан. Хөвсгөл аймагт нэр дэвшигч Да.Ганболдыг эсэргүүцэх хөдөлгөөн хүртэл байгуулан олон нийтийн сүлжээгээр тэмцэхээ мэдэгдэж байсан тэрбээр ийнхүү “гар барьсан”-д олон хүн гайхаж байна. Магадгүй Да.Ганболдыг санхүүжүүлж байгаа “Эрдэнэтийн 49”-ийнхөн ч түүний санхүүгийн хохирлыг барагдуулсан гэх хардлага гишүүдийнх нь дунд нэгэнт тараад байна. Мөнгөөр сонгуульд ялна хэмээн тэр зүтгэсэн. Харин одоо мөнгөний өмнө бүдэрч, бас мөнгөнд худалдагдсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Да ганболд гэж ёстой л төрд хэрэггүы хүн бол тэр . Алт диллериин хэрэг, эрдэнэтиин 49%гээд л . Хаана луйвар булхай болно тэнд ганболд байдаг
2020/05/24 66.181.161.125
DR MAXWELL
Бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй, имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Сайн сайхныг хүсье МЭДЭЭЛЛИЙН
2020/05/20 197.211.61.38
Иргэн
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут урганаа. Луйварчид удаан даврахгүй байх
2020/05/19 59.153.112.187
Shydraga irgen
Ha;tsan novosh mini .Mongol ylsiig hvd hetsvv baih ved .Angil yls lyy hylgailj tsarsan 4 tnon altiig ergvvlj uguuj .Hriin hydagyyr .Mongoliin ediin zasagiin alyyrchin pizdaa mini .
2020/05/19 178.209.135.155