8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн 100 мянган төгрөг харилцах данс руу нь шилжиж эхэллээ

2020-05-21 10:00:00

Энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 0-18 насны хүүхдүүдэд олгодог хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс ирэх аравдугаар сарын 1 хүртэл  зургаан сарын турш 100 мянган төгрөг болгож нэмэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Корона вируст халдварын цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эмзэг бүлэгт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Корона вируст халдвар /COVID-19/-ын цартахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай, Корона вируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах II багц арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.

Дөрөвдүгээр сард  сар бүр олгодог хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгож нэмэгдүүлснийг  дахин нэмж 100 мянга болгосон юм. Тэгвэл өнөөдрөөс хүүхдийн  мөнгө  100 мянган төгрөг иргэдийн дансруу шилжиж эхэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment