8o
Улаанбаатар хот
mobile menu

"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"

2020-05-22 12:40:08

Жил бүрийн зургаадугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс үндэстэн бүр янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд хүүхдийн баяр хэлбэрээр төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг ч сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдүүд элдэв гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд 2800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, таван мянга орчим хүүхэд гэмт хэргийн улмаас бие болон сэтгэлээрээ хохирчээ. Тэр дундаа гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөж буй хүүхдүүдийн тоо буурахгүй байна. 

Иймд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Covid-19 цар тахалын хөл хориотой өнөө цагт Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /МЭХ/, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ” нөлөөллийн арга хэмжээг 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөрөө дамжуулан хэрэгжүүлж эхэллээ.

...Та хүүхэдтэйгээ ярилцдаг уу?

Та хүүхдийнхээ хүсэл сонирхол, юу хүсдэгийг мэдэх үү?

Таны хүүхэд ямар хоол идэх дуртай, аль хичээлдээ илүү сонирхолтой, юунд амархан гомдож, юунд хурдан баярладаг... вэ?

Та хүүхдийнхээ алдаа бүрийг шүүмжилж, биед нь халдаж байсан уу?

Та хариуцлагатай, үлгэр жишээ эцэг эх мөн үү?... энэ мэт олон асуултыг Та өөрөөсөө асуугаад үзээрэй.

Зэмлэхээсээ өмнө "ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment