8o
Улаанбаатар хот
mobile menu

Малчдын ноосны урамшууллыг олгож эхэлжээ

2020-05-22 15:37:25

“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын ХХААХҮЯ-аас 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ. 

ХХААХҮСайдын 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр батлагдсан “Мөнгөн урамшуулал олгох тухай” А-186 дугаар тушаалын дагуу 2019 онд үндэсний 85 үйлдвэр, хоршоо, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нийт 13,219.3 тонн хонь, тэмээний ноос бэлтгэж тушаасан 46,828 малчин, мал бүхий этгээдэд нийт 19,419,476,700 /Арван есөн тэрбум дөрвөн арван есөн сая дөрвөн зуун далан зургаан мянга долоон зуу/ төгрөгийн мөнгөн урамшууллыг төрийн сангийн дансаар дамжуулан өнөөдрөөс малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Мөнгөн урамшууллын дүнгээс хуулийн дагуу хувь хүний орлогын албан татварын суутгалыг суутган тооцож 1,941,047,530 /Нэг тэрбум есөн зуун дөчин нэгэн сая дөчин долоон мянга таван зуун гуч/ төгрөгийг малчин, мал бүхий этгээдийн тухайн орон нутаг дахь татварын албаны орлогын дансанд шилжүүлсэн.

Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 онд арьс, шир гүн боловсруулах 12 үйлдвэрт тушаасан 2,419,559 ширхэг богийн арьсанд 7,124,082,000 төгрөг, 190,638 ширхэг бодын ширэнд 2,788,965,000 төгрөг нийт 2,610,197 ширхэг арьс, ширэнд 9,913,047,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг дээрх журмын 4 дэх хэсэг 4.10-т заасны дагуу төрийн сангаас 37,825 малчдын дансанд өнөөдрөөс олгож эхлээд байна.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хөл хориог дахин 14 хоног сунгах нь зөв үү

Нийт санал өгсөн: 3