8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: ОХУ-аас иргэдийг татан авах бэлтгэлээ хангаж байна

2020-05-26 09:49:00

ОХУ-ын Наушки өртөөнөөс Монгол Улсын Сүхбаатар боомтоор дамжуулан монгол иргэдийг татан авахаар бэлтгэж байна. Иргэдийг эрүүл мэндийн шаардлага хангасан аюулгүй орчинд авчрах зорилгоор Улсын онцгой комиссын Шуурхай штабаас эрүүл мэнд, гадаад харилцаа, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гааль, төмөр зам зэрэг байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Иргэдийг галт тэргэнд оруулахаас эхлээд Улаанбаатар хотод авчирч тусгаарлах хүртэл хугацаанд хариуцсан чиглэлээрээ хэрхэн ажиллах, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахих зэрэг заавар, зөвлөмж өгөв

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment