8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мон-Илч” ХХК-ийн ажилтны уушиг бяцарсан байжээ

2016-03-23 10:21:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Мон-Илч” ХХК-иас гэмтсэн хүн ГССҮТөвд ирж хэвтсэн талаарх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу энэ сарын 22-нд очиж шалгахад тус компаний засварчин Сонгинохайрхан дүүргийн 30 дүгээр хороонд суух 31 настай эрэгтэй Г нь ажлын байрандаа хийн баллон цэвэрлэж байх үед нь баллоны хошуу буудаж, уушиг бяцарсан гэмтэлтэй тус төвд хүргэгдэн иржээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсан ажлын байран дээрээ гэмтэл авсан учраас тус компанийн удирдлагуудыг ч дуудаж мэдүүлэг авч байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лхамаа
Эдгэсэн болуу яаж эмчилсэн бол
2023/08/06 202.126.89.7
ЗӨВ ШҮҮ
2016/03/23 103.17.108.42