8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах БЭЛЭГ

2020-05-28 15:46:00

Эцэг, эхчүүд бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 6-р сарын 1-ний өдрөөр бяцхан үрсээ баярлуулж, тэднийхээ хамгийн чангаар инээхийг нь харахыг хүсдэг. Хүүхэд бүр л чихэр, жимс амттанд дуртай. Хүүхэд насыг ч амттангүйгээр төсөөлөхийн аргагүй байдгаас баярт өдрүүдээр хүүхдүүддээ амттан авч өгөх нь түгээмэл. Үүнийг шууд буруутгах аргагүй ч сахрын өндөр агууламжтай бүтээгдэхүүн нь зарим нэг талаар хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх талтайг бид мэддэг ч өөр ямар бэлэг авч өгснөөр тэд маань баярлах вэ? гэдэгт зарим эцэг, эхчүүд тээнэгэлзэж магадгүй.

Томчуудын зөв гэж бодож буй бэлгийг бага насны хүүхдүүд сонирхох нь ховор. Олон улсад хүүхдүүддээ ямар бэлэг сонгон бэлэглэдэг талаар авч үзвэл Австраличууд хувцас, гоёл чимэглэл бэлэглэхийг илүүд үздэг гэнэ. Англичууд өөрийн гараар хийсэн сэтгэлээ шингээсэн зүйл буюу түлхүүрийн оосор, утасны чимэглэл зэргийг бэлэглэдэг байна. Германчууд бэлэг бэлгийн дээд ном гэх үзэлтэй ба хүүхдүүддээ ном бэлэглэх нь олонтоо. Харин Францчууд чин сэтгэлийн үгтэй мэндчилгээ болон дурсгалын зүйлс бэлэглэхийг зорьдог бол Финландчууд хүүхдийнхээ хичээллэдэг спортын төрөл болон хичээлийн хэрэгсэл зэргийг бэлэглэхийг илүүд үздэг байна.

Энэ жил хэрхэн хүүхдээ баярлуулах бэлгийг сонгох вэ? Тэднийхээ нас, онцлогт тохирсон болон ирээдүйд нь зориулсан ухаалаг бэлгийг сонговол зохистой.

1 хүртэлх нас

Энэ насны хүүхдийн тоглоом барихад эвтэйхэн, материал нь эрүүл, олон өнгийн байвал хүүхдийн сонирхлыг илүү татдаг. Мөн тэдний хувьд ямар бэлэг авч буйгаа хараахан ухамсарлах чадваргүй тул эцэг, эх нь ирээдүйд нь хөрөнгө оруулалт болох бэлгийг сонгож бэлтгэвэл оновчтой.

6 - 9 нас

Энэ насанд аливааг сурах хамгийн их эрмэлзэлтэй үе байдаг. Хүүхэд дуу бүжиг, зураг, спорт гэх мэтчилэн олон зүйлд өөрийгөө сорьдог учир сонирхлыг нь чиглүүлэх бэлэг өгөх нь тохиромжтой. Мөн сургуулийн орчинд дасаж эхэлдэг үе тул “хичээлээ хий” гэж байнга шахахын оронд дүрэм журмыг бага багаар танилцуулах хэрэгтэй. Даалгаврынхаа тодорхой хэсгийг хийсний дараа тоглоод, дараа нь үргэлжлүүлэн хийнэ гэх мэт. Нийгмийн олон дүрийг ойлгож эхэлж байгаа учраас аль нэг дүрд орж тоглох зэргээр хүүхэдтэйгээ хамтдаа тоглох хэрэгтэй.

10 - 12 нас

Хүүхдийн сэтгэл хөдлөл хурдан өөрчлөгдөж гэнэт гуньж, баярлах, шалтгаангүйгээр хөгжилдөх хүсэлтэй үе байдаг. Тиймээс хүүхдэд өөрийгөө илэрхийлэх боломж олгох, бие даасан байдлыг нь хөгжүүлэх, нөхөрлөлийг дэмжих нь чухал. Мөн энэ насны хүүхдийн сонирхол нь илүү тодорхой болж, өөрийн мөрөөдөл, мэргэжлийн талаар ч ярьж эхэлдэг учир өөрийнх нь хүслийг харгалзаж бэлэг сонгох нь зүйтэй.

13 - 18 нас

Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол энэ насны хүүхдэдээ том болсон гээд бэлэг өгөхгүй орхигдуулж болохгүй шүү. Тэдний хувьд өсвөр наснаас том хүн рүү шилжих шилжилтийн үе байдаг ч танаас бэлэг хүлээдэг бяцхан хэвээрээ юм. Харин энэ насанд хүүхдийн зан авирыг хянахаас илүүтэй хүүхэдтэйгээ тогтмол харилцаатай байхад анхаарч хандлагаа зөв байлгах шаардлагатай. Тэдэнд хүсэж сонирхож байгаа бэлгийг өгөх нь зүйтэй гэдгийг мэргэжлийн сэтгэл судлаач нар зөвлөдөг.

Энэ жилийн хүүхдийн баяр маш онцлогтой. Тэднийгээ дагуулж гадуур зугаалах, үзвэр үзэх гэх мэт боломж хомс тул бид хүүхдэдээ өгөх бэлгээ л маш оновчтой, сэтгэл гаргаж сонгох хэрэгтэй болж байна.

Дээр дурдсан шиг хүүхдийнхээ насны онцлогт тохируулан тоглоом болон бусад бэлгийг сонгож болно. Нөгөөтээгүүр корона вирусийн халдвараас сэргийлж, дархлааг дэмжих бүтээгдэхүүнээр ч бэлэг бэлтгэх боломжтой ба сүүлийн үед хүүхдийн витамин зэрэг бүтээгдэхүүнүүд тэдний дуртай хүүхэлдэйн дүрстэй болон витаминтай ундаа ч үйлдвэрлэгддэг болсон байна.

Мөн насны онцлог гэхгүйгээр хүүхдийг хүсэл мөрөөдлөө дагахад нь дэмжлэг үзүүлэх санхүүгийн тодорхой эх үүсвэрийг бүрдүүлсэн, бүхий л бяцхан үрс дээ бэлэглэх боломжтой хамгийн зөв хөрөнгө оруулалт бол ХАДГАЛАМЖ юм. Энэ нь эцэг эхийн зүгээс тэдний ирээдүйг баталгаатай болгоход илүү хэрэгтэй хөрөнгө оруулалт ба зөв бэлэг байх болно.

Хүүхдийн хадгаламж ч тэдний хайртай хүүхэлдэйн дүрстэй байдаг болохоор үнэ цэнийг нь хараахан ойлгохгүй ч бяцхан үрс маань баярлах нь гарцаагүй ээ.

Эцэг эхчүүд Та бүхэн ЭНД дарж хүүхдийнхээ хадгаламжийг онлайнаар нээх боломжтой.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл