8o
Улаанбаатар хот
mobile menu

Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ

2020-04-07 16:00:00

Чилийн Бүгд Найрамдах Улсын Боловсролын сайд Раул Фигероа титэмт вирусын тархалтын үед үүссэн нөхцөл байдалд хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хэрхэн хангаж байгаа талаар болон танхимын сургалтын үйл ажиллагааг буцааж нээхэд ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЮНЕСКО-гийн цахим хуудаст байршуулжээ.

Тус улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сард хааснаас хойш “Би онлайнаар суралцаж байна” нэртэй платформыг үүсгэн ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад зориулсан сургалтын баазыг бий болгосон байна. Сурагчдад тасралтгүй суралцах боломжийг олгох зорилгоор Чилийн үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж, хүүхэд, залуучуудад үнэгүй интернет ашиглах боломжийг олгожээ. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд 10,000 гаруй номын фондтой тоон номын сангаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг мөн олгоод байна.

Чилийн Боловсролын яам нь боловсролын байгууллагуудад хичээлийн бэлтгэлийг хангах, сургалтын процессыг хянахад техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Google  болон Чилийн сантай хамтран G Suite for EducationGoogle Classroom системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эдгээр систем нь багш нарт хичээлээ бэлтгэх, сурагчдын гэрийн даалгаврыг хянах, сурагчидтайгаа шууд харилцахад дэмжлэг болж байна.

Интернет болон орчин үеийн технологи ашиглах боломжгүй сурагчдад “Би гэртээ суралцаж байна” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 3700 сургуулиудад хэвлэмэл сургалтын материалыг хүргүүлсэн байна.

Танхимын сургалтын үйл ажиллагааг буцаан нээхэд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь чухал гэдгийг Чилийн Боловсролын сайд онцлон тэмдэглэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл