8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Британийн Бие даасан сургуулиудын зөвлөлөөс мэдээлэл гаргасан байна

2020-04-15 13:00:00

1974 онд байгуулагдсан Их Британийн 1,300 сургуулийг нэгтгэсэн ашгийн төлөө бус төрийн бус байгууллага болох Бие даасан сургуулиудын зөвлөл (ISC) нь өөрийн гишүүн сургуулиудын бизнесийн цар хүрээг тэлэхэд боловсролын салбар, хууль, эрх зүйн орчны талаар шаардагдах судалгааг хийж, мэдээлэл хүргүүлдэг юм байна. Тус байгууллага коронавирусын халдварын тархалтын үед дэлхийн улс, орнуудын боловсрол, сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаарх мэдээллийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэгтгэн өөрийн цахим хуудаст гаргасныг Та бүхэнд орчуулан хүргүүлж байна.  

Улс

Сургалтын үйл ажиллагаа

Мэдээлэл

 Албани

ХААСАН

Тус улсын Эрүүл мэндийн сайд Огерта Манастирлу 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр коронвирусын халдварын тархалт дуустал сургууль, кафе болон бусад олон нийтийг газрын үйл ажиллагааг хааж, нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоож байгааг мэдэгдсэн байна.

 Аргентин

ХААСАН

Цэцэрлэг, бага болон дунд сургуулийн хөл хориог 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Аргентины хилээр зөвхөн өөрийн иргэдийг оруулах шийдвэрийг гаргасан. Коронавирустэй хүний тоо 56 байна.

 Армени

ХААСАН

Армени Улсын коронавирусын тархалтыг удаашруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл онцгой байдал зарласан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар зохион байгуулагдах ард нийтийн санал асуулгыг хойшлуулсан.

 Австрали

ХЭСЭГЧЛЭН

Холбооны Засгийн газраас хязгаарлалтын хугацаанд хүүхдүүдээ сургуульд явуулахад аюулгүй гэсэн боловч сургуулиуд зайны сургалтын бэлтгэлийг хангахад зарим өдөр хүүхэд хүлээн авахгүй өдөр гаргаж байхыг зөвлөсөн байна.

 Австри

ХААСАН

Цар тахалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан.

 Азербайджан

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс улс даяар хөл хорио тогтоосон.

 Бахрейн

ХААСАН

Коронвирусын халдварын тархалт тус улсын боловсролын салбарт нөлөөлж, төрийн болон хувийн хэвшлийн бүх сургуулиудыг 2 долоо хоногийн хугацаанд хаасан байна. 

 Бельги

ХААСАН

Бельгийн Ерөнхий сайд Софи Вилмес 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сургуулийг үйл ажиллагааг түр зогсоож байгааг мэдэгдсэн.

 Бразил

ХААСАН

Бразилийн хамгийн том хот болох Сан Паулу хотод бүх худалдааны төв, фитнес клубын үйл ажиллагааг 4 дүгээр сарын сүүл хүртэл хаасныг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн.

 Бруней

ХААСАН

Олон улсын сургуулийн танхимын сургалтыг зогсоож, цахим сургалтыг эхлүүлсэн.

 Камбодж

ХААСАН

Тус улсын Боловсролын сайд цар тахал гарсантай холбогдуулан улсын хэмжээнд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож байгааг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. 

 Канад

ХААСАН

Энэ оныг дуустал сургууль ажиллахгүй байх магадлалтай гэхдээ сургалтын үйл ажиллагаа цахимаар үргэлжлэхийг эцэг, эх, багш  сурагчдад ойлгуулсан байна.

 Чили

ХААСАН

Сургуулийн үйл ажиллагааг түр хаасан. Олон нийтийн цугларалтыг хязгаарласан.

 Хятад

Нээгдэж

байгаа

Цар тахал дэлхий даяар хурдан тархаж байгаатай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хилээ хааж, Хятадын виз болон оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн хилээр нэвтрэх эрхийг түр түдгэлзүүлсэн байна.

 Египт

ХААСАН

Ерөнхийлөгч Абдель Фаттах Эл Сиси Ерөнхий сайд Мустафа Мадбулитай хийсэн уулзалтын дараа Египетийн дунд болон их, дээд сургуулийн үйл ажиллагааг 2 долоо хоногоор түр зогсоож байгааг мэдэгдсэн.

 Франц

ХААСАН

Цар тахалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан.

 Герман

ХААСАН

Германы 16 мужид сургууль, өдөр өнжүүлэх төвүүдийг (кита) 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс хаахыг мэдэгдсэн.

 Хонконг

ХААСАН

Коронавирусын халдвар авсан батлагдсан тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг хойшлуулсныг мэдэгдсэн.

 Энэтхэг

ХААСАН

Цар тахал дэлхийн өнцөг булан бүрт тархаж байгаа тул Энэтхэгийн зарим мужууд урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хориог сунгасан.

 Индонез

ХААСАН

Сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус улсын Засгийн газар гаргасан.

 Иран

ХААСАН

Бүх сургууль хаагдсан байна.

 Ирланд

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс бүх сургууль, коллежийн үйл ажиллагааг хаасан.

 Итали

ХААСАН

Тус улсын Боловсролын сайд Засгийн газраас хүн хоорондын харилцааг хязгаарлах бүхий л оролдлогыг хийж байгаа тул сургууль, цэцэрлэг нээгдэх болоогүй гэж хэлсэн байна. 

 Япон

Нээж байгаа

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Японы Боловсролын сайд Койчи Хагюда хаврын улирлын амралтын дараа сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болохыг мэдэгдсэн. Япон Улсад хичээлийн жилийн нээлт 4 дүгээр сард болдог.

 Йордан

ХААСАН

Тус улсад 69 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Хилээ хаасан.

 Казахстан 

ХААСАН

Олон нийтийг хамарсан арга хэмжээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон талаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдээлсэн.

 Кувейт

ХААСАН

Сургуулийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 долоо хоногийн хугацаанд хаасан байна.

 Лаос

Хэсэгчлэн хаасан

Тус улсын Ерөнхий сайд Тонглоун Сисулит 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэрийг зарласан.

 Лебанон

ХААСАН

Тус улсын Засгийн газраас хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 8-ны өдөр хаахыг хүссэн байна.

 Люксембург 

ХААСАН

Бельгид 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл, Португалд 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл сургуулиудыг хаах талаар мэдэгдсэн бол Люксембург 3 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд хаахыг зарласан байна.

 Мадрид

ХААСАН

Испанийн Засгийн газар болон Мадридын бүс нутгийн эрх баригчид 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан.

 Малайз

ХААСАН

Хөл хориог 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан.

 Мексик

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал улсын хэмжээнд сургуулиудыг хаасан.

 Молдав

ХААСАН

Ясли, цэцэрлэг, сургууль, коллеж, их сургуулиудыг хаасан.

 Монгол

ХААСАН

2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.

 Мянмар

Сургуулийн өмнөх байгууллагыг ХААСАН

Тус улсын Нийгмийн хамгаалал, тусламж, нүүлгэн шилжүүлэх асуудал хариуцсан яам нь дэлхийн 150 гаруй оронд коронавиурсын халдвар тархаж байгаатай холбогдуулан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хаасан байна.

 Нидерланд

ХААСАН

Нидерландын Засгийн газраас 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс сургууль, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг хаахыг мэдэгдсэн. Сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд онцгой байдлын үед ажиллах шаардлага бүхий  ажил хийж байгаа эцэг, эх хүүхдээ сургуульд өгөх боломжтой юм байна.

 Шинэ Зеланд

ХААСАН

Ерөнхий сайд Жакинда Ардерн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Ковид-19 аюулыг 2 дугаар түвшингээс 3 дугаар түвшинд хүргэснийг зарласан.

 Нигер

ХААСАН

Коронавирусын халдварын тархалттай холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг хаахыг зарласан.

 Норвеги

ХААСАН

Цар тахалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан.

 Оман

ХААСАН

Оманы Засгийн газар бүх сургуулийн хичээлийг нэг сарын хугацаанд түр зогсоох болсныг 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн.

 Пакистан

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 долоо хоногийн хугацаанд хаасан.

 Филипин

ХААСАН

2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хөл хориог сунгасан.

 Польш

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс бүх сургууль, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаанд түр зогсоосон.

 Катар

ХААСАН

Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түр зогсоохоор болсон.

 Орос

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхийг хориглож, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан.

 Саудын Араб

ХААСАН

 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.

 Сингапур

ХААСАН

Төр, хувийн хэвшлийн бүх сургуулиудын танхимын сургалтыг 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл хааж, цахим сургалтын хэлбэрт шилжсэн. Энэ нь коронавирусын халдварын тархалтыг хянахад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс хамгийн эрс тэс арга хэмжээ болсон байна. 

 Өмнөд Солонгос

ХААСАН

Хичээлийн жилийн хаврын улирлын нээлтийг гурван удаа хойшлуулаад байгаа бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин хойшлуулсан байна.

 Испани

ХААСАН

Хөл хориог улс даяар тогтоосон байгаа бөгөөд зөвхөн хүнсний дэлгүүр, эмийн сангууд ажиллаж байна.

 Швейцар

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр сургууль, цэцэрлэгийг үйл ажиллагааг хаах шийдвэрийг гаргасан. 

 Тайвань

Ажиллаж байгаа

2020 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс бага, дунд болон ахлах ангиудын хичээлийг орж эхэлсэн. 

 Тайланд

ХААСАН

Цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Тай үндэстний Шинэ жилийн арга хэмжээг цуцалсан байна.

 Турк

ХААСАН

Цар тахалтай холбогдуулан сургуулийн үйл ажиллагааг хаах шийдвэр гаргасан.

 Арабын Нэгдсэн Эмират Улс

ХААСАН

Олон нийтийн хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглосон. Хүнс, эм худалдаж авах гэх мэт зайлшгүй хэрэгцээ гарсан үед гэрээс гарч болох бөгөөд гэр бүлийн нэг гишүүн гарна. Гарахдаа заавал зөвшөөрөл авна.

 Их Британи

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс сургуулийн үйл ажиллагааг хаасан байна.

 АНУ

ХААСАН

2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр сургуулийг хаах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэртэй зэрэгцэн зарим мужид дүүрэг хоорондын хөдөлгөөнийг хаах шийдвэр гарсан. Хамгийн багадаа төр, хувийн хэвшлийн 95,000 сургууль хаагдсан тул 43,9 сая сургуулийн сурагч хөл хорионд орсон байна.

 Вьетнам

Хэсэгчлэн хаасан

Ихэнх сургууль хаагдсан байгаа боловч зарим нэгэн газарт үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл