8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас хэвлэлийн хурал зарлалаа

2016-03-23 12:43:00

Өчигдөр АТГ-ын дөрвөн байцаагч Төрийн ордон руу МАХН-ын дарга Н.Энхбаярт шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд орж Н.Энхбаярт албан шаардлагаа гардуулсан нь МАХН-ын алба хаагчдыг бухимдуулж орхисон. Үүний улмаас Шадар сайд АТГ-ын байцаагчдыг хууль зөрчиж, ямар ч албан зөвшөөрөлгүй дур мэдэн ордон руу нэвтэрсэн хэмээн албан бичиг хүргүүлээд байгаа. Харин АТГ-ын зүгээс сэжигтэн Н.Энхбаярыг байцаалт өгөхийг шаардаж 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлж байсан. Гэтэл хуулийн байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэсэн учир байгаа газар нь албан бичиг хүргүүлэхээс өөр аргагүй байсан гэдгийг онцлоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт АТГ-аас хэвлэлийн хурал зарлалаа. Чухам ямар асуудлаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
АТГ-н нохойнууд,37 оны ногоон малгайтнуудын тэнэмэл сүнснүүд.
2016/03/23 103.17.108.42