8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн захиргааны алба эрхлэх болзол хангасан албан хаагчид тангаргаа өргөлөө

2020-05-29 18:00:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангаргаа өргөлөө.

Дээд боловсролын газрын Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, чанарын үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Батсэлэм, Ерөнхий боловсролын газрын Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчны аюулгүй байдлын стандарт, хэрэгжилтийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранжаргал, Санхүү, эдийн засгийн газрын Ерөнхий боловсролын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэсүрэн, Санхүү, эдийн засгийн газрын Салбарын хөтөлбөр, арга хэмжээ болон сургуулийн өмнөх боловсролын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн М.Балжинням, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын агуулга, хөтөлбөр, хэрэглэгдэхүүний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Гэрэлтуяаг, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн Сургалтын орчин,  сурах бичиг, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Амаржаргал нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа батлан тангараглалаа. Тангараг өргөх ёслолын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албаны тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл