8o
Улаанбаатар хот
mobile menu

Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлцгээе

2020-06-01 11:08:40

Тэртээ 1925 онд Швейцарийн Женев хотноо Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэж ирсэн.

Сүүлийн жилүүдэд хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдүүд элдэв гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсээр байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд 2800 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, таван мянга орчим хүүхэд гэмт хэргийн улмаас бие болон сэтгэлээрээ хохирсоор байна. Мөн томчуудын хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс болж хүүхдүүд золгүй байдлаар эндэх тохиолдол ч нэмэгдсээр байгаа бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлдэж байна.

Иймд эцэг эх, иргэн бүр хариуцлагатай, ухамсартай байж хүүхдэд ээлтэй орчин, сайхан нийгмийг цогцлоохын төлөө дор бүрнээ хариуцлагатай байхыг МЭХ-ноос уриалж байна.

Айл бүхэн жаргалтай, үрс бүр элэг бүтэн, амар амгалан, эрүүл энх өсөн торних болтугай. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл