8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна

2020-06-01 15:17:56

Засгийн газар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар, Олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг батлав. Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон байна.

Энэ тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудаснаа "Засгийн газар хуралдаж байна. Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг батлав. Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна. 40 жилийн өмнө байгуулсан Найрамдал зуслангийн 2 дахийг ийнхүү шинээр барихаар боллоо" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл