8o
Улаанбаатар хот
mobile menu

Зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно

2020-06-01 20:51:03

Өнөө маргаашдаа говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.

-Зургаадугаар сарын 1-2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим болон Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус дулаан байна.

Бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 градус, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Салхи секундэд 14-16 метр хүрч ширүүснэ

Энэ сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Зургаадугаар сарын 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл