8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр

2016-03-23 14:20:00

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын нэг болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын Конвенц 1950 онд хүчин төгөлдөр болсон өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 23-нд Дэлхийн цаг уурын өдрийг тэмдэглэж байхаар тогтжээ. Хүний хүчин зүйлээс шалтгаалан дэлхийн цаг уурын байдал жилээс жил дордож байна. Сүүлийн 50 жилд тохиолдсон гамшгийн 90 орчим хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй байсан хэмээн Дэлхийн цаг уурын байгууллага үздэг. Монгол улсын хувьд ч цаг уур улам хатуу ширүүн болж байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн өнөөдөр хэллээ. Цаг уурын өөрчлөлт сүүлийн жилүүдэд эрс мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрч, ганцхан жилийн дотор гамшигт үзэгдлийн тоо олон жилийн дунджаас 35-аар нэмэгдсэн гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл